Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.
Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, малын эмч, холбоо, мэдээллийн инженер, сүлжээний инженер, сантехникийн инженер, нягтлан бодогч, нярав, эргүүлийн болон харуулын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа зохицуулагч, мэдээлэл технологийн оператор, бичиг хэргийн эрхлэгч, архивч, архивч, бичээч, сувилагч, авто засварчин зэрэг нийт 292 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхөх гэж байна.
Нээлттэй зарлаж байгаа ажлын байрны онцлогоос хамаарч мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага болон бусад тусгай шаардлага өөр өөр байна.
Иймд зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн Энд дарж үзнэ үү.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
