“Монгол туургатан 2017” Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадмын Чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж, шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Чөлөөт бөхийн тэмцээнд ОУХМ Н.Баатар дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооны тамирчин Д.Мөнхдаваа 63 кг-д мөнгөн медаль, Т.Цэндсайхан 42 кг-д хүрэл медаль хүртлээ.
Тамирчдын шагналыг СХД-ийн Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийн удирдагч Н.Алтаншагай, Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Ганхүү нар гардууллаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
