УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өнөр хорооллын 104, 112-р цэцэрлэгүүдийн “сэрүүн өрөө”-нүүдийг MNS 6558:2015 стандартын дагуу дулаалж хичээллэх боломжоор хангахаар ажиллаж байна. Тэрээр “Мөнх тогтвортой хөгжил” сангийн дэмжлэгтэйгээр уг ажлыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө шинээр50-60 хүүхдийг суралцах боломжоор хангахаар ажиллаж байгаа юм.
“Сэрүүн өрөө” гэх ойлголт 1980-аад оноос хойш ЗХУ-ын нэг ижил зураг төслөөр баригдсан сургууль, цэцэрлэгүүдэд байдаг дулааны улиралд хичээллэх зориулалттай өрөө юм. Харин Ц.Гарамжав гишүүн уг өрөөг засварлаж дахин ашиглалтад оруулах ажлыг санаачлан эхлүүлжээ. Түүний хувьд өмнө нь мөн 110-р цэцэрлэгийн 2 “сэрүүн өрөө”-г засварласан байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
