Эмээлт тээврийн товчоогоор 30 ширхэг тарваганы түүхий мах нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг саатууллаа. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594, дүүргийн Засаг даргын "Тарваган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/378 дугаар захирамжаар тус дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн шалган нэвтрэх товчоодод Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэсийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Эмээлт автотээврийн шалган нэвтрэх товчоонд үүрэг гүйцэтгэх үед 30 ширхэг тарваганы түүхий мах нэвтрүүлэхийг завдсан тохиолдол гарч, тарваганы махыг хурааж, зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
