"Багшийн алдар-2017" спорт наадам өндөрлөлөө

2

     УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн "Багшийн алдар-2017" спорт наадам спортын 4 төрлөөр 2017 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Спорт цогцолборт зохиогдож, давхардсан тоогоор 800 гаруй тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Нийгмийн асуудал, төсөл хөтөлбөрүүд хариуцсан орлогч дарга Н.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, ЕБСургуулийн захиралууд болон бусад төлөөлөгчид оролцлоо.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.