Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ТИКА/-ын орлогч дарга Бэйрам Полат нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сонгинохайрхан дүүргийг Туркийн аль нэг дүүрэг, хоттой холбоо тогтоох, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт хамтран ажиллах, техникийн туслалцаа үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцлоо. Мөн Сонгинохайрхан дүүргийн “Тээвэрлэлт үйлчилгээний төвд ачааны машины засвар, үйлчилгээний төв барих” төсөл, дүүргийн хороодод “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн барих” төслүүдийг англи, монгол хэл дээр танилцуулж төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Үүний хариуд элчин сайд Ахмет Язал Туркийн аль нэг хот, дүүргийг Сонгинохайрхан дүүрэгтэй холбох, харилцаа хамтын ажиллагаа тогтооход зуучлах, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд Туркийн талаас дэмжлэг үзүүлэхээр боллоо.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
