Тендерийн урилга

1

 

 

Төсөл арга хэмжээний нэр: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн Б бүсэд ашиглалт, хамгаалалт хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн Б бүсэд ашиглалт, хамгаалалт хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга,/-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны СХД төрийн сан банкин дахь 100200951009 тоот дансанд тушаана уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

             Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд:

Эрчим хүчний яамны Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил гүйцэтгэх 03.2.2 эсвэл 03.2.3 заалтай эрх бүхий хуулийн этгээд

Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-       40 000 000 /Дөчин сая/ төгрөгөөс багагүй дансны үлдэгдэлтэй байх /Банкны тодорхойлолт, дансны хуулгаар баталгаажуулах/

-       Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил  /2015, 2016, 2017 он/;

-       Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь: Сүүлийн 3 жилийн /2015, 2016, 2017 он/  борлуулалтын  дундаж орлого 170 000 000 /Нэг зуун далан сая/ төгрөгөөс багагүй байх.

Тендерийн хамт 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Энэхүү  баталгаа  нь  2018 оны 05 дугаар  сарын 5–ны  өдрийг  хүртэл хүчинтэй байна

Гадаадын этгээд оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 40 минутад нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

 

1 давхар 109 тоот Худалдан авах ажиллагааны алба






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.