Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу Нийслэлийн хэмжээнд 18-50 насны эрэгтэй иргэд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 1 дүгээр сарын 04-нөөс 20-ны хооронд харьяа хороодын ажлын байранд цэргийн бүртгэл, бэлтгэл офицеруудын бүртгэлд хамрагдлаа. Дүүргийн хэмжээнд иргэдийн хамралт 95 хувьтай байна.
Дүүргийн Цэргийн штабаас 2018 онд 18 нас хүрэх иргэдэд цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгч, батлан хамгаалах багц хуулийн талаар мэдээлэл хийн батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчиллаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
