ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

1

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь

Багц-1  “Хяналтын төсөв боловсруулахСХД/ЗҮ/А/14-01/(Хувь хүн байж болно)

Багц-2  Гэрэлтүүлгийн зураг,  төсөв боловсруулахСХД/ЗҮ/А/14-02/

Багц-3  Тохижилтын зураг,  төсөв боловсруулахСХД/ЗҮ/А/14-03/

Багц-4  Явган хүний гүүр, далан суваг барих ажлын  зураг,  төсөв боловсруулахСХД/ЗҮ/А/14-04/  тоот ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг  урьж  байна.

1.      “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 14-16 зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

А)Багц-1 Хувь хүн: эзэмшсэн мэргэжил, туршлага, мэргэшлийн түвшин, мэргэжлийн ур чадварыг харуулсан мэдээллийг ирүүлэх

 Б)Багц (1-4) Хуулийн этгээд:

·         Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

·         Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

·         Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуула ирүүлэх;

·         Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/;

·         Жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт /Сүүлийн  2 жил ашигтай ажилласан байх- 2016, 2017 он/;

·         Татварын цахим тодорхойлолт /Зарлал нийтэлсэн өдрөөс хойш авсан байх/;

·         Харъяа нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /НД-7, НД-8 хавсаргах/;

Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

2.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 01-р сарын 26ы 08 цаг 30 минутаас 2018 оны 02-р сарын 05ы 17 цаг 30 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 02-р сарын 06ы өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөө.

Утас: 7000 0771

 

Харилцах албан тушаалтны нэр: С.Содгэрэл






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.