Засаг дарга Ж.Сандагсүрэн БНСУ-ын “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-ын төлөөлөлтэй уулзаж дүүргийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж болон хүүхэд хамгааллын байр засварлах талаар санал солилцлоо. Тус байгууллагаас дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн засварын ажилд хамтран ажиллахаар боллоо.
Тус байгууллага нь толгойт бүсийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд цаашид хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тусламжийг нэмэгдүүлэх бололцоог судлаж байгаагаа хэлсэн юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
