Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2022 он хүртэл хэрэгжих юм. Энэ төслийн хүрээнд СХД-т нэн шаардлагатай байгаа Түр хамгааллын байрыг шинээр байгуулах талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа. Уг төслийн хүрээнд Түр хамгаалах байрнаас гадна, Хамтарсан багийн сургалт, Нэг цэгийн үйлчилгээний төв, хүчирхийллийн талаарх мэдээлэл авах 107 тусгай дугаарын программын шинэчлэл, цагдаагийн байгууллагын албан хаагчдад зориулсан тусгай сургалт, ЕБС-ийн сурагчдад зориулсан сургалт зэрэг хөтөлбөрүүд хэрэгжих юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
