Дүрэмт хувцас бэлэглэлээ

1

        Засаг дарга Ж.Сандагсүрэн БНСУ-ын “Сараанбат” Төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын эрхлэгч Э.Дарьсүрэн нар өнөөдөр 67-р сургуулийн сурагчдад дүрэмт хувцас бэлэглэлээ.

Тус сургуулийн 2 ангийн сурагчдад дүрэмт хувцас бэлэглэснээс гадна Сонгинохайрхан дүүрэг “Сараанбат” Төрийн бус байгууллагатай өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтот болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, амьжиргааны чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын түр болон урт хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох зэргээр олон ажил хамтран хэрэгжүүлэх юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.