Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

5

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хүүхэд хамгааллын ажлын хүрээнд сурагчдад тулгамдаж буй асуудлыг хамтарсан багаар шийдвэрлэх, арга зам гаргалгааны ойлголтыг өгөх, тэднийг дэмжин туслах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ирээдүй цогцолбор II ахлах сургууль дээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Мөн Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, 14-р хорооны нийгмийн ажилтан, Цагдаагийн 3-р хэлтэс, хэсгийн цагдаагийн ажилтан, ШУТИС-ийн “Мянган инженер” төслийн баг, Ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа, сургуулийн нийгмийн ажилтныг дэмжих баг, дадлагажигч оюутнууд, мини парламент клуб зэрэг байгууллагууд оролцож мэдээлэл хүргэлээ.      






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.