Архивын тасаг сургалт явуулав

1

Архивын тасаг сургалтын төлөвлөгөөнийхөө дагуу Албан хэрэг хөтлөлт, стандартыг хэрэгжүүлэх, албан хэрэг хөтлөлтийн систем /edoc/-ийн нэвтрүүлэлтийн талаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Албан бус насан туршийн боловсролын төв, Захиалагчийн ажлын алба орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Дотоод аудитын алба гэсэн 6 байгууллагад зохион байгууллаа.

 

Сургалтыг Архивын тасгийн дарга Д.Батхуяг, Албан хэрэг хөтлөлт түүний зохицуулалт хариуцсан ажилтан П.Баярмаа нар явуулав.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.