Дүүргийн 26 дугаар хороонд баригдах "Нарны хүүхдүүд 2" цэцэрлэг байгуулах зорилтот төслийг хэрэгжүүлэхээр Канад Улсад төвтэй "Veluu" сан, Нямбаатар сан, Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
75 хүүхдийн хүчин чадалтай "Нарны хүүхдүүд 2" төсөл хэрэгжиж шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор тухайн хороонд байрлах Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болох Улаанчулуутын хогийн цэг, түүний ойр очимд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж түүнийг дагаад эцэг эхчүүд нь ажилтай орлоготой болох бололцоо бүрдэх юм. Цэцэрлэгийн барилгын ажил 4 дүгээр сарын 1-нээс эхэлнэ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
