Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд цахим орчноос хүүхэд, өсвөр үеийг урьдчилан сэргийлэх, цахим орчин хэвлэл мэдээллийн зохистой хэрэглээг дэмжих, цахим орчны эерэг боломжуудын талаар сурталчлан таниулах зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
1. Иргэд, олон нийтэд цахим орчны талаарх уриалга, мэдээ мэдээллийг сурталчлан хүргэх зурагт хуудасны эх хэвлэн боловсруулж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 39 Интернэт тоглоомын газар, 18, 14, 13, 15, 19 дүгээр хороод, ЕБС-ийн 12-р сургууль, Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах, 2 дугаар бага сургуулиуд мөн эцэг эх, хүүхэд багачуудад сурталчлан байршуулж тараалаа.
2. Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 82 нийгмийн ажилтан, багш, сурагч нарт чиглэсэн “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
