Засаг даргын санаачлагаар дүүргийн төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа. Энэхүү шалгалт нь ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах ач холбогдолтой юм.
Дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгөх юм. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгууллаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
