ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

4

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн “Хуучин барилга буулгах/5-р хорооны хуучин контор”СХД/БА/А305-01/ тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50 000/Тавин мянга/-н төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

            Үнийн саналыг цахим системээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

            Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Баянголын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, 109 тоот өрөө.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.