Япон улсын Изүнокүни хотын захирагч Оно Тошико тэргүүтэй зочид Сонгинохайрхан дүүрэгт айлчиллаа

3

 

     Сонгинохайрхан дүүрэг Япон улсын Изүнокүни хоттой жил бүр сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг уламжлалтай. Түүнчлэн 2 улсын ёс заншлыг сурталчилах, харилцаа холбоог улам өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

     Энэ хүрээнд тус хотын дарга хатагтай Оно Тошико болон хот төлөвлөлтийн газрын дарга тэргүүтэй зочид дүүрэгт айлчилж Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзан дэд бүтэц болон төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Энэ оны 7 дугаар сард дахин айлчлахдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон санал санаачлага хэрэгжүүлэх болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.