Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цахилгааны хүчдэлийн уналттай өрхүүд нэлээд бий. Энэ асуудлыг арилгахын тулд дүүрэг, нийслэлийн төлөөлөгчид, УИХ-ын гишүүд олон ажлыг хийж байсан.
Сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Эрчим хүчний сайд болон бусад албаны хүмүүст 30, 31-р хорооны хүчдэлийн уналттай айлуудын нөхцөл байдлыг танилцуулж, хүчдэл сайжруулах дэд станц барих ажлыг эхлүүлж байв.
Тэгвэл уг дэд станц одоо ашиглалтад ороход бэлэн болоод байна. Ингэснээр 30, 31-р хорооны хүчдэлийн уналттай 2000 орчим айл өрх төдийгүй 20.000 өрхийг цахилгаан хангах хүчин чадалтай эх үүсвэртэй болж байна.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
