Л.Тулгабаатар: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна

4

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатараас хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх болон түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

 

 

-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

 

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 72,072 мал тоологдсон. Хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил ид үргэлжилж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоол гарч, хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх тухай “Монгол мал” дэд хөтөлбөрийг баталсан.

Түүний дараа 2015 онд 85 дугаар тогтоол гарч, журам баталсан байдаг. 2017 онд Нийслэлийн Засаг даргын 592 дугаар захирамж гарч үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал байлгахыг хориглосон бүсэд 13 хорооны 5006 мал байна. Үүнээс одоогийн байдлаар 11 хорооноос малыг нь бүрэн нүүлгэн шилжүүлээд байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.