ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С. МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2015.01.05
Нэг: 2014 оны 12 сарын 23 ны шуурхай, зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгавар ихэнх нь биелэгдээгүй байна. Гаргаж ирүүлэх.
-2015 онд хийх ажлын төлөвлөгөө боловсруулах, дүүргийн хэлтэс, албатай хамтран ажиллах цаг үеийн төлөвлөгөөг ирүүлэх
- Хороодын зохион байгуулагчдын үр дүнгийн гэрээнд хороодын Засаг дарга нар саналаа бодитой тусгаагүй байна, 2015 оны үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүнд онцгой анхаарч саналаа ирүүлэх
- Хэсгийн ахлагчдын гэрээ ажлын үзүүлэлт, үр дүнг дүгнэж ирүүл. Шаардлага хангахгүй байгаа хэсгийн ахлагчтай гэрээ байгуулахгүй
- Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хороод шинэ жилийн баярын өдрүүдэд Хариуцлагатай жижүүр ажиллах захирамж гаргаж ирүүлэх
Хоёр: 2015 оны 01 сарын 12 ны дотор үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө, дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу батламж, төлөвлөгөөндөө тусгах
Гурав: 2015 онд Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллах баталгаа гаргаж өгөх
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
