Үнийн санал авах урилга
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо явган хүний зам шинээр тавих СХД/ТА/2018/04 тоот ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн үнэ 10 000 /арван мянга/-н төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан 100200951009 дансанд тушаана.
Үнийн саналыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем /www.tender.gov.mn/-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын 1 давхарт 109 тоот өрөө, Худалдан Авах Ажиллагааны алба, Барилгын инженер Д.Жаргалмандах.
Холбогдох утас: 70000771
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
