Нийслэлийн иргэдийн спортын VII их наадмын шигшээ тэмцээн 2018 оны 11-р сарын 05-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдлаа. Тус наадамд спортын 8 төрлөөр 9 дүүргийн шигшээ тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Уг наадмын спорт явган аяллын төрөлд Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд Д.Отгонбурам Засаг даргатай 19-р хорооны эрэгтэй баг мөнгөн медаль, олс таталтын төрөлд С.Очир Засаг даргатай 6-р хорооны эрэгтэй баг мөнгөн медаль, 31-55 насны ангилалын хийн дасгалын төрөлд Г.Бадамцэцэг Засаг даргатай 31-р хорооны баг тамирчид хүрэл медаль, аэробик төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
