Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. Иргэд үйлчилгээ авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас энэхүү ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. НЗДТГ-аас төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байна. Энэхүү ажлын танилцуулга, нээлтийн ажиллагаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд боллоо.
Иргэд харьяалал харгалзахгүйгээр доорх хороодоос үйлчилгээ авах боломжтой юм.
- Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо
- ХУД-ын 7 дугаар хороо
- Баянгол дүүргийн 5 дугаар хороо
- СХД-ын 11 дүгээр хороо
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
- Налайх дүүргийн 7 дугаар хороо
Үйлчилгээ үзүүлдэг хороодын тоог ирэх онд нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
