"Шилдэг байгууллага-2018” уралдааны шагнал гардууллаа              

4

     Дүүргийн Засаг даргын 2018 оны А/181 дүгээр захирамжаар дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан “Шилдэг байгууллага-2018” болзолт уралдааны дүн гарч, шилдэг байгууллага, хүмүүсийг шагнаж урамшууллаа.

            Шагнал гардуулах ажиллагаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Боловсролын хэлтсийн дарга Э.Дүүдээ нар болон албаны хүмүүс оролцов.

            Ерөнхий боловсролын сургуулиудаас 1 дүгээр байрыг 65 дугаар сургууль, 2 дугаар байрыг 104 дүгээр сургууль, 3 дугаар байрыг 67, Ирээдүй цогцолбор сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 1 дүгээр байрыг 105 дугаар цэцэрлэг, 2 дугаар байрыг 91 дүгээр цэцэрлэг, 3 дугаар байрыг 101, 170 дугаар цэцэрлэг шалгарч, үнэ бүхий зүйлээр шагнуулав. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.