Хувьсгалчдын гудамжнаас хорооны цогцолбор байр хүртэлх авто зам, 0.9 км /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       

                                                                        Огноо:2019.04.01

 

Тендер шалгаруулалтын нэр: Хувьсгалчдын гудамжнаас хорооны цогцолбор байр хүртэлх авто зам, 0.9 км /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/А/З/2019/02

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний “Хувьсгалчдын гудамжнаас хорооны цогцолбор байр хүртэлх авто зам, 0.9 км /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ СХД/А/З/2019/02 тоот ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1 дэх заалтыг үндэслээд тус хуулийн 14-16 дахь заалтыг хангасан эрх бүхий оролцогчийг гэрээ шууд байгуулахаар тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлийг нь 100 000 /нэг зуун мянга/-н төгрөгөөр худалдан авна. Тендерийн баримт бичгийн үнийг СХД Төрийн сан банкны 100200951009  дансанд төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 8 900 000 (найман сая есөн зуун мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 
Сонирхсон
этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

 

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Холбоо барих утас: Утас: 7000-0717

Имэйл хаяг: songinohairhan@procurement.gov.mn






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.