Нийслэлийн Онцгой байдлын газар Гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтэс
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг энэ сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардоржтой ярилцлаа.
-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулах ажлын явц ямар байна вэ. Сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?
-Нийслэлд сүүлийн 30 гаруй жил хийгдэж байгаагүй гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарсан. Энэ тогтоолд төрийн алба, яам агентлагуудад гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад оролц гэсэн үүрэг өгсөн. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хоёр дугаар тушаалд нийслэл Улаанбаатарт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах удирдах бүрэлдэхүүнийг томилсон. Ажлын хэсгийн дотор тухайн байгууллагын бүх орлогч нар орсон байгаа. Мөн Захирагчийн ажлын алба, ОБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг сургалтын удирдах бүрэлдэхүүнээр томилсон байгаа. 14 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
-Энэхүү сургалтын зорилго, ач холбогдлыг дүгнэхгүй юу?
-Юун түрүүнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг яаж богино хугацаанд даван туулах чадвар, дадлыг олгоход энэ сургуулилт өндөр ач холбогдолтой юм. Нийслэлд хүүхдүүдэд зориулсан сургуулилтыг олон удаа зохион байгуулж байсан. Харин энэ удаагийнх Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн бүх иргэдийг хамарсан өндөр зохион байгуулалттай, гамшгаас урьдчилан сэргийлэх томоохон сургууль болох гэж байна
Сүүлийн жилүүдэд гамшгийн тоо давтамж нэмэгдсэнтэй холбоотой газар хөдлөлтийн идэвхжилт явагдсан. Он гараад Богд ууланд таван магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ байдлыг харгалзан үзээд, газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд Улаанбаатар хотын удирдлага юу хийх вэ, Улсын яам, агентлагууд яаж оролцох вэ гэдгийг тодорхойлох шаардлага гарч ирсэн. Гамшгаас хамгаалах сургалтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, цаашлаад хохирол багатай даван туулах чадвартай болгох ач холбогдолтой.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
