ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР ТАВИХ ЗАСВАРЛАХ /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООДУУД/ АЖИЛ

8

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:  ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ  НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР ТАВИХ ЗАСВАРЛАХ /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООДУУД/  АЖИЛ

 

Тендер шалгаруулалтын дугаар:СХД/ЯЗТЗ/2019/01

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР ТАВИХ ЗАСВАРЛАХ /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООДУУД/ АЖИЛ  СХД/ЯЗТЗ/2019/01 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000(тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·         2017, 2018 онуудад явган хүний замын ажил хийж байсан   туршлагатай байх

·         2017, 2018 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнтэй  дүйцэхүйц ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн  байх  

·         2017, 2018 оны борлуулалтын орлого

·        Төсөвт өртгийн 40  хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

·        2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт 8 800 000 /найман сая найман зуун мянга /төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: songinohairhan@procurement.gov.mn






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.