УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын урилгаар БНСУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын баг үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Тодруулбал БНСУ-аас ирсэн нарийн мэргэжлийн 21 эмч, сувилагч нар шүд, чих хамар хоолой, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ зэрэг 9 төрлөөр үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм байна.
Үзлэг 67-р сургууль дээр хийгдэж байна. Өчигдөр эхэлсэн үзлэг маргааш дуусах тул Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25, 40, 41, 42-р хороодын иргэд энэхүү үзлэгт хамрагдах боломжтой юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
