Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Санхүү эдийн засгийн хорооны ээлжит хуралдаанаар хоёр ажлын хэсэг байгуулсан билээ. Эхнийх нь хөрөнгө оруулалтын хөгжлийг дэмжих дэд хорооноос орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013-2014 онд дүүрэгт хийгдэж буй болон хийсэн ажлыг шалгах үүрэгтэй юм.
Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 32 хороог хувиарлан авч, хөрөнгө оруулалтын ажилтай газар дээр нь танилцах ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг дүүргийн ИТХ-ын хурлын тэргүүлэгч Л.Төмөрбаатар ахалж байгаа юм. Ажлын хэсэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-өөс долоон хоногийн хугацаатай ажиллах юм.
Санхүү, эдийн засгийн хорооноос байгуулсан дараагийн ажлын хэсэг нь төсвийн зардлын хяналтын дэд хорооноос орон нутгийн төсвийн 2014 оны эхний улирлын орлого бүрдүүлэлт, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийх үүрэгтэй ажлаа эхлээд байна. Тэд маргааш дүүргийн 21 дүгээр хороонд байрлах орон нутгийн төсвөөс санхүүждэг Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Хүний их эмчийн салбар, 74 дүгээр сургууль болон 116 дугаар цэцэрлэг, Соёлын ордон зэргийн энэ оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлд шалгалт хийх юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
