ИТХ-ын Санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаар дүүргийн 2014 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцлээ. Төсвийн гүйцэтгэлийн тайланг дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг танилцуулсан юм. Төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр дүүргийн нэгдүгээр улирлын байдлаар орон нутгийн төсвийн орлогоор 2 тэрбум 83 сая 541 мянга 200 төгрөг төвлөрүүлэхээр батлагдсанаас 2 тэрбум 338 сая 622 мянга 900 төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 255 сая 81 мянга 700 төгрөг буюу 12 хувиар давуулан биелүүлсэн дүнтэй байна.
Мөн дээрх хугацаанд орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтээр 2 тэрбум 83 сая 541 мянга 300 төгрөгийн төсөв батлагдсанаас гүйцэтгэлээр 1 тэрбум 806 сая 597 мянга 600 төгрөгийн санхүүжилт хийж 276 сая 943 мянга 700 төгрөгөөр төсвийг хэмнэсэн дүнтэй ажилласан байна.
Түүнчлэн нийслэлийн төсвөөс 6 тэрбум 758 сая 680 мянга 500 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн авсан байна. Харин орон нутгийн төсвийн байгууллагуудын тайлант хугацаанд төлөгдөх өрийн хэмжээ 64 сая 892 мянга 800 төгрөг байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
