“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

1

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд  өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран  нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.