Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 188-р цэцэрлэгт 100% орчим хүүхэд хүмүүждэг. Тэгвэл өнөөдөр тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаа боллоо. Тус өргөтгөлийн барилга бусад цэцэрлэгүүдийнхээс маш их онцлогтой.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд баригдсан.
Төслийн хүрээнд “Эрэл” ХХК, “Изохаус” ХХК, “Грандагуш” ХХК болон “Дэлгэр констракшн” компаниуд тус тус 48 м2 барилгыг цэцэрлэгийн өргөтгөл болгон барьсан байна. Ингэснээр тус цэцэрлэгийн гэр бүлэгт хичээллэж буй 4 бүлэг тохь тухтай өргөтгөлийн шинэ барилгадаа шилжин хичээллэх боломж бүрдэж байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
