“Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сэдвээр илтгэл тавьлаа

1

Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх”  үндэсний хөтөлбөрийг танилцуулах, монголын цэргийн түүх, өв соёл, монгол цэргийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, монгол хүн болж төрснөөрөө бахархах, үзэл төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдөр дүүргийн ерөнхий боловсролын 72, 74, 106, 107, 121, 122, 123, 42 дугаар сургуулиудад сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар сурагчдад “Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг танилцуулж монгол цэргийн хөгжлийн түүх, Монгол улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо зэрэг сэдвээр мэдээллийг өглөө.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.