Батламж гардууллаа

1

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт дүүргийн хэмжээнд 154 байгууллага хамрагдсанаас амжилттай оролцож бүрэн хангалттай үнэлгээ авсан 100 гаруй байгууллагад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд нийслэлийн салбар комиссын даргаас олгосон батламжийг гардуулах арга хэмжээ өнөөдөр Ирээдүй цогцолбор 1 дүгээр ахлах сургууль дээр боллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар хэлэхдээ энэ 2019 оны улсын үзлэгт манай дүүрэг 94.44 хувьтай шалгагдсан нь өмнөх 2015 оны улсыг үзлэгээс 7.04 хувиар өссөн байна. Ийм өндөр үзүүлэлтийг хамгаалж, бататгаж ажиллах нь та бидний үүрэг нэр төрийн хэрэг болж байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.