2019 оны 04 дүгээр сарын 31 Улаанбаатар хот
Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн 248 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, тасгуудад шилжүүлж, 235 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 13 өргөдөл, гомдол байна. Дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлын хандалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 31-ны байдлаар нийт 248 өргөдөл, гомдол ирснээс хамгийн их 30 буюу 12.24 хувь нь мөнгөн тусламж хүссэн тухай, 25 буюу 10.20 хувь нь буцалтгүй тусламж, 22 буюу 8.98 хувь нь ахмадын орон сууцны хөтөлбөрт хамрагдах тухай байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 2 цаг 35 минут, Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
