ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

1

2019 оны 05 дугаар сарын 31                                                             Улаанбаатар хот

 

          Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн 343 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг  бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, тасгуудад шилжүүлж, 327 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа  16 өргөдөл, гомдол байна. .  Дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлын хандалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 31-ны байдлаар нийт 343  өргөдөл, гомдол ирснээс хамгийн их 38 буюу 11.14 хувь нь мөнгөн тусламж, 33 буюу 9.68 хувь нь  буцалтгүй тусламж, 27 буюу 7.92 хувь нь ахмадын  орон сууцны хөтөлбөрт хамрагдах  тухай байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 2 цаг 35 минут,  Засаг даргын Тамгын газрын  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.