СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
2019 оны 12 дугаар сарын 31 Улаанбаатар хот
Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн 852 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, тасгуудад шилжүүлж, 839 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 13 өргөдөл, гомдол байна.
Дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдолтын хандалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нийт 852 өргөдөл, гомдол ирсэнээс хамгийн их 79 буюу 9.32 хувь нь мөнгөн тусламж, 67 буюу 7.90 хувь нь байгаль орчны дүгнэлт гаргуулах, 58 буюу 6.84 хувь нь хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай байна.
Өргөдөл, гомдлыг санал хүсэлтээр үзэхэд талархал-4, санал-5, хүсэлт-622, гомдол-221, байна. Иргэдээс гаргасан гомдолд дүн шинжилгээ хийхэд хамгийн их хандалт өндөртэй нь сууц өмчлөгчдийн холбоо, орчны бохирдол, хог хаягдлын гомдол байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 18 минут, Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
