НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДӨРВӨН ҮЙЛЧИЛГЭЭГ "EBARIMT" АПП-ААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

3

Иргэн та нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг "Ebarimt"-аар дамжуулан, өөрийн бүртгэлтэй дансаар авах боломжтой боллоо.

Тухайлбал, Насны хишиг тэтгэмж, Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламж, Жирэмсэн эхийн тэтгэмж, Цалинтай ээжийн тэтгэмжийг и-баримтад бүртгэлтэй өөрийн дансаар дамжуулан хүлээн авч болно. 

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны 02-р сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Харин илгээх товч гарч ирэхгүй бол аппликейшнаа шинэчлэл хийгээрэй.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.