Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлтэй уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд болон хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим ажлын талаар ярилцаж үүрэг чиглэл өгч санал солилцлоо.
Үүнд:
-Үйлчлүүлж буй иргэн бүрт амны хаалт хэрэглэхийг зөвлөх, шаардлага тавих
-Амны хаалтыг хямд үнээр худалдах
-Өргөн хэрэглээний 9 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх, түрээслэгч нарт хяналт тавих
-Нөөцийн судалгааг тогтмол өгөх
-Ариутгал халдваргүйтлийг тогтмол хийх.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
