Манай улсад шинэ короновирусын анхны тохиолдлол илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаанаар 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг өмчийн хэлбэр харгалзахгүй даалгасан.
Иймд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сар 11-ны өдрийн шийдвэрийн дагуу дотооддоо зохицуулалт хийн иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй, тэдэнд үйлчлэх үйлчилгээний ажлыг тасалдуулахгүйгээр ээлжээр ажиллах, ажилтан албан хаагчид болон ажил олгогч иргэд даатгуулагчдын халуун хэмжих, өдөр тутмын үйл ажиллагаагаа цахимаар болон утсаар заавар зөвлөгөө өгөх зэрэг ажилуудыг зохион байгуулан ажиллахыг тасгийн дарга нарт үүрэг болголоо.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
