Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
илтгэх хуудас
Өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэсэн тухай
Улаанбаатар хот 2020.06.25
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам”-ын дагуу дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад нэгдсэн программын дагуу хяналт тавин ажиллаа.
Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн 333 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, албадад шилжүүлж, 324 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 9 өргөдөл, гомдол байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй болно. Дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдолтын хандалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 25-ны байдлаар нийт 333 өргөдөл, гомдол ирсэнээс хамгийн их 63 буюу 19.27 хувь нь мөнгөн тусламж, 21 буюу 6.42 хувь нь хороодын үйл ажиллагааны тухай байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 7 хоног 4 цаг 5 минут, Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.
2020 оны 2 дугаар улирлын байдлаар иргэдээс нийт 97 гомдол ирсэнд дүн шинжилгээ хийхэд СӨХ-н асуудлаар хамгийн их хандсан тул дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаа.
Дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд оршин суугчдаас гомдол санал ихээр ирүүлдэг 54 сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд удирдамжийн дагуу дараах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэн явуулж байгаа компани, хувийн орон сууцны конторууд болон хууль бусаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа, зөрчлийг илэрүүлэх.
2. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл хөтлөлт, судалгаа, байгууллагын орлого, зарлага, хөрөнгийн зарцуулалтын байдал.
3. Сууц өмчлөгчдийн гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байдал зэрэгт үнэлгээ өгч ажилласан.
Хяналт шалгалтын ажилд хамрагдсан 54 сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг журмын дагуу үнэлж дүгнэсэн бөгөөд шалгалтын явцад үйл ажиллагаа гарсан зөрчил, дутагдлыг арилгуулахаар тухай бүр ажлын хэсгийн гишүүд үүрэг даалгавар өгч ажилласан.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах талаар дараах ажлыг зохион байгуулан ажилласан. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа, зөрчлийн үзүүлэлтийг бууруулж хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлан мэдээнд тусгаж ажиллахыг харъяа хэлтэс албад, хороодод 2020 оны 04дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийн тайланг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
2. Байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сар бүр шалгах ажлын хэсгийн дүүргийн Засаг даргын А/47 дугаар захирамжаар байгуулан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн биелэлтийг ханган ажиллаж байна.
3. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 09 дүгээр хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр 11 заалттай тусгай төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллаж байна.
4. Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нарт өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 14 хоног тутамд танилцуулж, шийдвэрлэлтийн зөрчил гаргасан, хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хяналтыг сайжруулан хугацаа хэтэрч шийдвэрлэсэн мэргэжилтэн албан хаагч нарт хариуцлаг тооцож ажиллахыг олон удаа зөрчил гаргасан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтийн хэлтэст Засаг даргын тамгын газрын даргын 03/2046 албан тоотоор мэдэгдэл өгсөн. Дүүргийн Засаг даргын тамгын газрын 6 албан хаагчдад хэлтсийн дарга нарын өргөтгөсөн хурлаар хэлэлцэж тэмдэглэлээр сануулах арга хэмжээ авч ажилласан.
5. Өргөдөл гомдлын мэдээг сар бүр дүүргийн www.Shd.mnцахим хуудсанд байршуулж, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлсэн.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
