4-р Улирлын өргөдөл гомдол Саналт хүсэлт шийдвэрлэсэн тайлан

2

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

илтгэх хуудас

Өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэсэн тухай

 

Улаанбаатар хот                                                                                           2020.12.25

 

       Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам-ын дагуу дүүргийн                                                                                                                       Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад нэгдсэн программын дагуу хяналт  тавин ажиллаа. 

          Дүүргийн хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн 3408 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг  бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, албадад шилжүүлж, 3279 өргөдлийг хуулийн хугацаанд  шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа  94 өргөдөл, гомдол байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 35 өргөдөл байна.

           Дүүргийн Засаг даргын тамгын газрын  хэмжээнд байгууллага, нэгж, албан тушаалтанд хандаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын “UB ERP” системээр бүртгэгдсэн  627 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг  бүртгэн хүлээн авч, холбогдох хэлтэс, албадад шилжүүлж, 617 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа  10 өргөдөл, гомдол байна.

        Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй болно. Засаг даргын тамгын газарт иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдолт хандалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар нийт 627  өргөдөл, гомдол ирсэнээс хамгийн их 41 буюу 17.67 хувь нь хороодын үйл ажиллагааны тухай, 29 буюу 12.50 хувь нь сууц өмчлөгчдийн холбоодын  тухай байна.

        Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 12 цаг 17 минут,  Засаг даргын Тамгын газрын  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтийн дундаж үнэлгээ 0.82 буюу “B” үнэлгээтэй байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг өмнөх мөн он үетэй харьцуулахад:

   Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2019 онтой харьцуулахад зөрчил өмнөх оноос 102 нэгжээр буурсан, хугацаа хэтрэлт 2 жил дарааллан огт байхгүй байна.

                 Дүүргийн харъяа хэлтэс, байгууллагууд

Дүүргийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд нь өмнөх мөн он үетэй харьцуулахад зөрчлийн тоо 373 нэгжээр буурсан, хугацаа хэтэрсэн өргөдөл гомдол 43 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна. 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж үйл   ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах талаар дараах ажлыг зохион байгуулан ажилласан.  Үүнд:

1.    Нийслэлийн Засаг даргын  2020 оны 09 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа, зөрчлийн үзүүлэлтийг бууруулж хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлан мэдээнд тусгаж  ажиллахыг харъяа хэлтэс албад, хороодод 2020 оны 04дүгээр сарын 27-ны өдрийн  05 дугаар албан даалгаврыг хүргүүлэн  ажиллаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажилласан.

2.    Байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сар бүр шалгах ажлын хэсгийн дүүргийн Засаг даргын А/47  дугаар захирамжаар байгуулан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн биелэлтийг ханган ажилласан.

3.    Нийслэлийн  Засаг даргын Зөвлөлийн  2020 оны 09 дүгээр хуралдаанаар  өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр 11 заалттай тусгай төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажилласан.

4.     Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нарт өргөдөл гомдлын  шийдвэрлэлтийн мэдээг  14 хоног тутамд танилцуулж, шийдвэрлэлтийн зөрчил гаргасан,  хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж,  хяналтыг сайжруулан хугацаа хэтэрч шийдвэрлэсэн мэргэжилтэн албан хаагч нарт хариуцлага тооцож ажиллахыг  олон удаа зөрчил гаргасан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтийн хэлтэст ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж тэмдэглэлээр сануулах арга хэмжээ авсан. Дүүргийн Засаг даргын тамгын газрын  4 албан хаагчдад хэлтсийн дарга нарын өргөтгөсөн хурлаар хэлэлцэж тэмдэглэлээр сануулах арга хэмжээ авсан.

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.