Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулав. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх “Дүүргийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 6 дуудлага ирснээс 4 тохиолдлыг иргэд унтрааж, 2 гал түймэр дээр унтраах ажиллагаа явуулж, хүн, хуулийн этгээдийн 70 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан” талаар мэдээллээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
