Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, зөвлөх Н.Ундармаагийн хамт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” болон “Эвт гурван тулгуур” ТББ-т ажиллав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд зориулсан дэлхийн жишиг, стандарт нийцсэн өрөө бий болгож тохижуулах, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн харилцааны гүүр болсон “Эвт гурван тулгуур” ТББ-ын ажлын байрыг нүүлгэн шилжүүлж, тус төвд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагааг нь цаашид дэмжин ажиллахаар боллоо.
Учир нь “Эвт гурван тулгуур” ТББ нь дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байрны хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагад тусгай хэрэгцээт иргэд нийгмийн харилцаанд саадгүй оролцох, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэхэд зуучлуулах, сургалтад хамрагдахаар зорьж, ирдэг.
Гэвч тус байгууллагын иргэдийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулдаг өрөө, тасалгаа нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйл ажиллагаа явуулах орчин стандартыг хангадаггүй юм.
Тиймээс тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хөдөлгөөнд оролцох орц, гарц, мэдээллийн тэгш хүртээмжийг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Харин “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нь эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комисс, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хуралдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэднийг мэдээ мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлдэг юм.





ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
