ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2

Огноо: 2021 оны 04 сарын 05

 

Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн соёлын ордны тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: БСШУСЯ/202001081/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дүүргийн соёлын ордны тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ нийлүүлэх БСШУСЯ/202001081/тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-

д  өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-н төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:

 

2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх

2019, 2020 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байна.

 

Төсөвт өртгийн 50 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

 

Тендерийн хамт 10 000 000 /Арван сая/-н төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч

болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717

Веб сайт: www.tender.gov.mn






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.