СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ИХ ЗАСВАР

3

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2014.11.04

Тендер шалгаруулалтын нэр: СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ИХ ЗАСВАР

Тендер шалгаруулалтын дугаар:  СХД/ЗА/А-837-01/

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сургуулийн барилгын дээврийн их засварСХД/ЗА/А-837-01/тоот ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны Худалдан авах ажиллагааны албаны 200951009 тоот дансанд тушаана.

     Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2012, 2013 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн арифметик дундаж нь  100,0 /Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх ба нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ. /ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно./

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2012, 2013 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай/.

 

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай тусгай зөвшөөрөл

Тендерийн хамт 3 054 000 /Гурван сая тавин дөрвөн мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 11 цаг 30 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэг давхар, 109 тоот өрөө, Утас: 7000 0771, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн С.Содгэрэл.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.