СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРОО 77 ДУГААР ГУДАМЖНЫ АЙЛ ӨРХҮҮДИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИНД ХОЛБОХ

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.11.04

Тендер шалгаруулалтын нэр: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРОО 77 ДУГААР ГУДАМЖНЫ АЙЛ ӨРХҮҮДИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИНД ХОЛБОХ ажил

Тендер шалгаруулалтын дугаар:  СХД/ЦА/А672-01/

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 77дугаар гудамжны айл өрхүүдийн цахилгаан хангамжинд холбох СХД/ЦА/А672-01/

тоот ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /Тавин мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны Худалдан авах ажиллагааны албаны 200951009 тоот дансанд тушаана.

     Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2012, 2013 оны борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн арифметик дундаж нь  100,0/Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.

 

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 20 минутанд  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэг давхар, 109 тоот өрөө, Утас: 7000 0771, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн С.Содгэрэл.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.