ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/175 дугаар захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Ерөнхий ажил үйлчилгээ:
1) Стандартын модуль багц сургалтыг зохион байгуулах;
2) Ажлын байран дахь зөвлөх үйлчилгээ;
3) Стандарт нэвтрүүлэх чиглэлээр зөрүүгийн шинжилгээ хийх бусад судалгаа шинжилгээ хийхэд арга зүй зөвлєгөө өгөх;
4) Стандартын шаардлага тус бүрээр арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
5) Стандартын шаардлагын дагуу баримтжуулсан мэдээлэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
6) Дотоод аудит хийх болон удирдлагын дүн шинжилгээ хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
7) Дотоод аудитор бэлтгэх, сургалт зохион байгуулах;
8) Хөндлөнгийн аудит баталгаажуулалт хийлгэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- Улсын бүртгэлд бүртгэгдсэн, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байх;
- Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг 3-аас доошгүй жил төрийн байгууллагад үзүүлж байсан туршлагатай байх;
- Тогтмол ажилладаг 3-аас доошгүй стандартын зөвлөхтэй байх; Зөвлөхүүдтэй байгуулсан гэрээ, нотлох баримтыг ирүүлэх;
- Зөвлөх үйлчилгээний баг нь сургалт, судалгаа хийх, зөвлөн туслах, хөндлөнгийн хяналт хийх боломжийг бүрдүүлэн ажиллах 5-аас доошгүй зөвлөхөөс бүрдсэн байх;
- Тэргүүлэх зөвлөх аудитор нь 2-оос доошгүй жил Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх чиглэлээр төрийн байгууллагатай хамтран ажилласан мэргэшсэн байх; /Стандартын зөвлөх үйлчилгээний тэргүүлэх аудитор байх/
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг : 2021 оны 5-р сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд Эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-н төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сангийн 100200951009 тоот дансанд тушаана.
3.Мэдүүлэг хүлээн авах эцсийн огноо: 2021 оны 5-р сарын 19-ны өдөр Цаг: 10 цаг 00 минут
Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Агар-4 гудамж Г-31-р байр 102 тоот
Утас: 70000717
Вебсайт: www.tender.gov.mn
Имэйл хаяг: songinohairhan@procurement.gov.mn
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
